bnr-0
3D принтинг: Дайны бүсэд 40 цагийн дотор сургууль барьжээ
03 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • “Team4UA” компани 40 цагийн дотор 3D хэвлэмэл сургууль барив.
  • "Би барилгачин биш. Архитектор, хөгжүүлэгч ч биш. Гэхдээ робот техник, хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар барилга барих үйл явцыг хурдасгаж чадна”Жан-Кристоф Бонис.
  • Энэхүү барилга нь дайны нөхцөлд баригдсанаараа онцлог.
3D принтинг технологиор баригдсан сургууль.

Украины Львов хотод 3,983 метр квадрат талбай бүхий сургуулийг “Team4UA” компани дижитал зургийн дагуу 40 цагийн дотор бүтээжээ.


Тус компанийг үүсгэн байгуулагч Жан-Кристоф Бонис  “Би барилгачин биш. Архитектор, хөгжүүлэгч ч биш. Гэхдээ робот техник, хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар барилга барих үйл явцыг хурдасгаж чадна” гэжээ. 


Энэхүү бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний анхны 3D хэвлэмэл барилга биш бөгөөд 2020 онд Дубайд дэлхийн анхны 3D хэвлэмэл худалдааны төв баригдаж байсан бол 2021 онд Малавид 3D принтинг технологиор дэлхийн анхны сургууль баригдаж байсан.


Украины Львов дахь энэхүү барилга нь дайны нөхцөлд, тог цахилгаан, хөрөнгө мөнгө хомс үед баригдсанаараа онцлог болж байна.  

mobile-logo