bnr-0
Хүүхдийн уур уцаартай байдал нь ухаалаг таблетын хэрэглээтэй шууд хамааралтайг судалгаагаар тогтоолоо
08 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • 3-4 настай хүүхдүүдийн ухаалаг таблет буюу дэлгэцийн хэрэглээ нь тэдний зан ааш, уур уцаартай байдалтай шууд хамааралтай байгааг "JAMA Pediatrics" сэтгүүлийн судалгаа харуулсан байна.
  • Сургуулийн өмнөх насны 315 хүүхдээс ажиглагдсан үр дүнгээр 5.5 настайдаа гаргаж буй уур бухимдал нь 4.5 настай үеийн буюу жилийн өмнөх ухаалаг дэлгэцийн хэрэглээтэй “нягт” холбоотой байсан байна.
4.5 настайдаа илүү ууртай, бухимдах зан төлөвтэй хүүхдүүд 5.5 настайдаа илүү их таблет хэрэглэх хандлагатай байсан аж.

3-4 настай хүүхдүүдийн ухаалаг таблет буюу дэлгэцийн хэрэглээ нь тэдний зан ааш, уур уцаартай байдалтай шууд хамааралтай байгааг "JAMA Pediatrics" сэтгүүлийн судалгаа харуулсан байна.

Таблетын хэрэглээ нь бага насны хүүхдийн уур уцаартай байдалд нөлөөлж байгаа эсэхийг судлах үүднээс Канад, Өмнөд Африк, Бразилын их сургуулийн судлаачид 3-5 насны бүлэг хүүхдүүдийн зан төлөв болон эцэг эхийн тайланд дүн шинжилгээ хийсэн байна.

Сургуулийн өмнөх насны 315 хүүхдээс ажиглагдсан үр дүнгээр 5.5 настайдаа гаргаж буй уур бухимдал нь 4.5 настай үеийн буюу жилийн өмнөх ухаалаг дэлгэцийн хэрэглээтэй “нягт” холбоотой байсан байна.

Түүнчлэн 4.5 настайдаа илүү ууртай, бухимдах зан төлөвтэй хүүхдүүд 5.5 настайдаа илүү их таблет хэрэглэх хандлагатай байсан аж. Таблетын хэрэглээ нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн зохицуулалтад сөргөөр нөлөөлдөг талаар судлаачид онцоллоо.

“Таблетын хэрэглээ нь бага насны хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах чадварыг сулруулаад зогсохгүй тэднийг илүү уур уцаартай болгоход хүргэж байна” хэмээн шинжээчид дурджээ.  

mobile-logo