bnr-0
"Chanel" ноолууран хувцасны түүхий эдээ Монголоос авч байна
09 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Chanel” Монголд хоёр том хөрөнгө оруулалт хийжээ.
  • Өнгөрсөн жил “Chanel” Монголын хоёр дахь үйлдвэр болох Цагаан ямаат кашемирын хувьцааны 50 хувийг худалдаж авсан бөгөөд, үлдсэн хувийг дотоодын бизнес эрхлэгчид эзэмшиж байна. 
  • Боломжийн үнэтэй тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед “Chanel” Монголоос хямд, чанартай ноолуур худалдан авахыг зорьж байна. 
Монгол Улс дэлхийн нийт түүхий ноолуурын 48 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд ноолуур самнах нийт 43 үйлдвэртэй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Chanel” Монголд хоёр том хөрөнгө оруулалт хийжээ. 2021 онд тус компани Шотландын Ultimate Yarns & Fibres брэндийг ноолуураар хангадаг Монголын үйлдвэрийг худалдан авч байж. 

Өнгөрсөн жил “Chanel” Монголын хоёр дахь үйлдвэр болох Цагаан ямаат кашемирын хувьцааны 50 хувийг худалдаж авсан бөгөөд, үлдсэн хувийг дотоодын бизнес эрхлэгчид эзэмшиж байна. 

Эдгээр худалдан авалтыг Chanel-ийн загварын захирал Бруно Павловскийн шууд удирдлага дор хийгдсэн байна. 

Ийнхүү боломжийн үнэтэй тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед “Chanel” Монголоос хямд, чанартай ноолуур худалдан авахыг зорьж байна. 

Монголын компаниуд дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж буй анхны тохиолдол биш юм. Тодруулбал, Монголын 20 орчим аж ахуйн нэгж "Loro Piana", "Falconeri", "Chanel", "Schneider" зэрэг олон улсын топ брэндтэй хамтын ажиллагаагаа хэдийнэ эхлүүлээд байна.

Монгол Улс дэлхийн нийт түүхий ноолуурын 48 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд ноолуур самнах нийт 43 үйлдвэртэй.  

mobile-logo