- Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
- Энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон шатахууны экспортын хоригт Монгол Улс хамрагдахгүй бөгөөд нийлүүлэлт цаашид ч тогтвортой үргэлжилнэ.
- Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензиний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
ОХУ-ын Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон шатахууны экспортын хоригт Монгол Улс хамрагдахгүй бөгөөд нийлүүлэлт цаашид ч тогтвортой үргэлжилнэ хэмээн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ.
Түүнчлэн баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензиний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүслээ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр улсын түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өөрийн зүгээс анхааран ажиллахаа мэдэгдэж, холбогдох байгууллагуудыг Монголын талтай хамтран ажиллах чиглэл өгөхөөр болоод буй.


