Ажиллаж, амрахад хамгийн таатай хотуудыг Токио тэргүүллээ
08 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • “Work from Anywhere Barometer” судалгааны тайланд ажиллангаа амрахад хамгийн таатай хотоор Токио хотыг нэрлэжээ.
  • Тус тайланд 40 гаруй улсын нийслэл хотыг интернэт хурд, тээврийн систем, аюулгүй байдал, соёл, амьжиргааны зардал, аз жаргалын индекс болон амьдрахад таатай орчин зэрэг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.
  • Онцлох үр дүнг дурдвал, дэлхийн ажиллаж амрахад таатай шилдэг 10 хотоор Токиогоос гадна Рио Де Жанейро, Будапешт, Сөүл, Барселона, Бээжин, Лиссабон, Ром, Парис, Валлетта зэрэг хотууд шалгарлаа.
Ажиллаж амрахад хамгийн таатай хотоор Токио хотыг “International Workplace Group”-ийн (IWG) гаргасан судалгааны тайланд нэрлэжээ.

Ажиллаж амрахад хамгийн таатай хотоор Токио хотыг “International Workplace Group”-ийн (IWG) гаргасан судалгааны тайланд нэрлэжээ. Өндөр хурдны интернэт, нийтийн тээвэр, амьдрахад таатай, аюулгүй орчин, баялаг өв соёл болон шинээр хэрэгжүүлж эхэлсэн дижитал номад виз зэрэг шалгуур үзүүлэлтээр Токио хот тэргүүлжээ.

Тус тайлангаас онцлох үр дүнг дурдвал, дэлхийн ажиллаж амрахад таатай шилдэг 10 хотоор дараах хотууд нэрлэгджээ.

  1. Токио

  2. Рио Де Жанейро

  3. Будапешт

  4. Сөүл

  5. Барселона

  6. Бээжин

  7. Лиссабон

  8. Ром

  9. Парис

  10. Валлетта зэрэг хотууд шалгарсан байна.

Харин хоол, аз жаргалын индекс, 5G сүлжээтэй интернэт хурд, тогтвортой хөгжил, аюулгүй байдал болон ногоон байгууламж зэрэг шалгуур үзүүлэлтээр Сингапур, Жакарта, Манила, Мумбай, Хонконг. Сингапур зэрэг хотуудыг Азиас онцолсон байна.

Гибрид ажлын байр болон үүлэн технологийн тусламжтайгаар хүмүүс хаана, хэзээ ажиллахаа өөрсдөө сонгох боломжтой болсныг тус тайланд тодотгосон байна. Ингэснээр ажиллах орчны уян хатан байдал нь ажиллах газраа сонгоход хүмүүсийн шийдвэрт ихээхэн нөлөө үзүүлдэг гэж судалгаанд оролцогчдын 86 хувь нь үзжээ.

Түүнчлэн шинээр хөгжиж буй ажиллаж амрахад таатай хотын жагсаалтад Мехико хот, Кейптаун, Прага, Мельбурн, Орландо, Рейкьявик зэрэг хот багтсан байна.

“International Workplace Group”-ийн гүйцэтгэх захирал Марк Диксон энэ тухай “Ажиллангаа амрах нь ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулах, стрессээс сэргийлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач тустай тул энэ хандлага удаан хугацаанд үргэлжлэх болно” гэдгийг онцоллоо.  

mobile-logo