bnr-0
Хятадын жижиглэн худалдааны өсөлт дөрөвдүгээр сард удаашрав
05 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ оны дөрөвдүгээр сард Хятадын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн байна.
  • Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг багтаасан) энэ оны эхний дөрвөн сард 4 хувиар тэлсэн байна.
  • Хятадын ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард 5.1 хувь болж, өмнөх сарын 5.2 хувиас бага зэрэг буурчээ.
Хятадын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн байна.

Хятадын жижиглэн худалдааны өсөлт дөрөвдүгээр сард удаашралтай гарсан талаар тус улсын Үндэсний Статистикийн товчоо мэдэгдлээ. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд хэрэглээний сэргэлт сорилт хэвээр байгааг илтгэж байна. 

Энэ оны дөрөвдүгээр сард Хятадын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн байна. Харин аж үйлдвэрлэл дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөн нь шинжээчдийн 5.5 хувийн таамгийг давсан байна.

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг багтаасан) энэ оны эхний дөрвөн сард 4 хувиар тэлсэн байна. Хятадын ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард 5.1 хувь болж, өмнөх сарын 5.2 хувиас бага зэрэг буурчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь АНУ, Хятадын хоорондын худалдааны хурцадмал нөхцөл байдлын үеэр гарч ирээд буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сараас эхлэн Хятадаас оруулж буй импортын бараанд 145 хувийн тариф тогтоосон. Үүний хариуд Бээжин АНУ-ын бараанд 125 хувийн хариу тариф ногдуулсан.

Харин энэ сарын эхээр Швейцарьт болсон Хятад, АНУ-ын худалдааны албан ёсны төлөөлөгчдийн уулзалтын дараа худалдааны дайнаас үүдэлтэй болгоомжлол багассан бөгөөд талууд харилцан тарифуудаа 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцсон билээ. Энэ нь хэлэлцээг гүнзгийрүүлж, илүү тогтвортой үр дүнд хүрэх боломжийг нээж өгчээ.

Үүний үр дүнд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг нэмэгдүүлээд буй.

mobile-logo