- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ онд Улаанбаатар хотын 10 байршилд шинээр авто зам барина.
- Нийслэлийн 41 байршилд авто замыг шинэчлэх ба авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөсөн байна.
- Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан ба дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ онд Улаанбаатар хотын 10 байршилд шинээр авто зам барина. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн чиглэлд авто зам шинээр барина.
Нийслэлийн 41 байршилд авто замыг шинэчлэх ба авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөсөн байна. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна. Зам арчлалтын ажлын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулах аж. Замын хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж, төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгоно. Ингэснээр авто замын чанарын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах боломжтой.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан.