bnr-0
"Шинэ тойрог зам" төслийн ажил эхэллээ
02 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ

Улаанбаатар хот сурагчдын өвлийн амралт дуусч, хичээл орсноос хойш өглөө ажил цуглах, орой тарах цагаар бараг тэг зогсолт хийж байна. Одоо байгаа замын даац нь ачааллаа дийлэхгүй хотын гол замууд дээр тээврийн хэрэгслийн хурд цагт 2-3 км болж удааширсан. Нийтийн тээврийн  хэрэгслийн шинэ төрөл, давхар зам мөн шинэ зам байгуулахгүйгээр УБ хот зорчдог биш зогсдог хот болсон. Иймд дээрх асуудлыг шийдэхээр дараахь төслүүдийг эхлүүлж, газар чөлөөлж байна. Үүнд,

Улаанбаатар хотын "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны нэгдүгээр сарын есний өдөр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлжээ. 

Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.

2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.  

mobile-logo