- Хүүхдийн баярыг тохиолдуулан “Zaisan Square” төвд зохион байгуулж буй “Little Wonders” экспо тавдугаар сарын 15-наас эхлэн бүтэн сарын турш үргэлжлэхээр болжээ.
- “Little Wonders” экспо нь зөвхөн худалдаа биш, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, боловсрол, соёлын мэдлэг олгох чиглэлд төвлөрч байгаараа онцлог юм.
- Энэхүү арга хэмжээ нь зуны амралтын эхлэлд тохирсон хүүхэд багачуудад зориулсан бүтээлч орон зай, эцэг эхчүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, мэдээллийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж байна.

Хүүхдийн баярыг тохиолдуулан “Zaisan Square” төвд зохион байгуулж буй “Little Wonders” экспо тавдугаар сарын 15-наас эхлэн бүтэн сарын турш үргэлжлэхээр болжээ. Уг арга хэмжээнд хүүхдийн ном, тоглоом, хувцас болон боловсролын чиглэлийн олон улсын болон дотоодын брэндүүд оролцож байна.
Экспо нь зургадугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хүүхэд бүрийн сонирхолд нийцсэн тоглоомын бүс, уран зургийн үзэсгэлэн, урлан бүтээх болон боловсролын хөтөлбөр, нүүр будалтын үйлчилгээ, номын худалдаа, амттан, хувцас хэрэглэл зэрэг долоон үндсэн хэсгээс бүрдэж буй. Арга хэмжээг “UB Group”-ийн хэрэгжүүлж буй Zaisan Square төсөл ивээн тэтгэж байна.
Үзэсгэлэнд Францын нэр хүндтэй “Petit Bateau” брэндийн хүүхдийн хувцас, “BrickHouse” тоглоомын дэлгүүрийн бүтээлч тоглоом, V.A.D Art Studio-гийн гар урлал, эрүүл мэндэд тустай бэлгийн багцууд, мөн “Hobby Zone Mongolia”-гийн дрон, технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж буй. Эдгээр нь Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн чиглэлийн тэргүүлэгч брэндүүд бөгөөд гэр бүлүүдэд нэг дороос олон төрлийн хэрэгцээг хангах боломжийг олгож байна.
“Little Wonders” экспо нь зөвхөн худалдаа биш, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, боловсрол, соёлын мэдлэг олгох чиглэлд төвлөрч байгаараа онцлог юм. Уран зураг зурах, бүтээл урлах, ном унших, танин мэдэхүйн хөтөлбөрт хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд эцэг эхчүүд ч мөн хүүхдүүдийнхээ авьяас, сонирхлыг нээх орчинд хамт байж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх бололцоотой.
Энэхүү арга хэмжээ нь зуны амралтын эхлэлд тохирсон хүүхэд багачуудад зориулсан бүтээлч орон зай, эцэг эхчүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, мэдээллийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж байна.