UBS: Алтны ханш 2026 онд 3,700 ам.долларт хүрнэ
12 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Швейцарын UBS банк алтны үнийн таамгаа дахин өсгөж, ирэх онд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, АНУ-ын макро эрсдэл болон ам.долларын ноёрхол суларч буйтай холбоотойгоор "аюулгүйн хөрөнгө"-ийн эрэлт өндөр хэвээр байна гэж үзлээ.
  • 2026 оны гуравдугаар улиралд алтны ханш дунджаар унци нь 3700 ам.доллар хүрнэ гэж тус банк тооцоолжээ.
  • UBS мөн ирэх онд дэлхийн алтны эрэлт 3 хувиар нэмэгдэж, 4760 тонн хүрнэ гэж тооцоолж байна.
UBS-ийн шинэчилсэн төсөөллөөр 2025 оны эхний улиралд алтны ханш дунджаар унци тутамдаа 3600 ам.доллар байх төлөвтэй.

Швейцарын UBS банк алтны үнийн таамгаа дахин өсгөж, ирэх онд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, АНУ-ын макро эрсдэл болон ам.долларын ноёрхол суларч буйтай холбоотойгоор "аюулгүйн хөрөнгө"-ийн эрэлт өндөр хэвээр байна гэж үзлээ.

UBS-ийн шинэчилсэн төсөөллөөр 2025 оны эхний улиралд алтны ханш дунджаар унци тутамдаа 3600 ам.доллар байх төлөвтэй байгаа нь өмнөх таамгаас 100 ам.доллароор өндөр үзүүлэлт юм. Харин 2026 оны гуравдугаар улиралд алтны ханш дунджаар унци нь 3700 ам.доллар хүрнэ гэж тус банк тооцоолжээ.

“АНУ-ын макро эдийн засгийн эрсдэл, Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд эргэлзэх хандлага, төсвийн тогтвортой байдлын талаарх болгоомжлол болон геополитикийн нөхцөл байдал нь ам.долларын нөлөөг бууруулж, Төв банкуудын алт худалдан авалтыг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна” хэмээн UBS-ийн шинжээчид тайлбарласан байна.

Энэ онд алтны ханш түүхэн өндөр түвшинд хүрч, дөрөвдүгээр сард 3500 ам.долларт хүрсэн. Дэлхий даяар өрнөж буй худалдааны дайны үед "аюулгүйн хөрөнгө"-ийн эрэлт огцом нэмэгдэж, төв банкууд алтны нөөцөө эрчимтэй өсгөсөөр байна. Тэд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу жилд 1000 тонн алт худалдан авах чиглэлтэй байгаа нь үнэ өссөн ч эрэлт буурахгүй байгааг харуулж байна. Он гарсаар алтны ханш 28 гаруй хувиар өсөөд байна.

UBS мөн ирэх онд дэлхийн алтны эрэлт 3 хувиар нэмэгдэж, 4760 тонн хүрнэ гэж тооцоолж байгаа нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм.  

mobile-logo