bnr-0
2023 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 12 их наяд төгрөгөөр өсчээ
11 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг “Оюу Толгой” хоёр дахь жилдээ тэргүүллээ. Жагсаалтын хоёрдугаарт “Энержи Ресурс”, гуравдугаарт “Хаан Банк” эрэмбэлэгджээ.
  • Харин ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг компаниудын эрэмбийг "Хаан Банк" тэргүүлж, харин "Голомт", "Худалдаа хөгжлийн банк", "Премиум Нексус" удаалж байна. 
  • 2023 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 12 их наяд төгрөгөөр өсөж, 50.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 23 дахь жилдээ “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 23 дахь жилдээ “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодрууллаа. Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг “Оюу Толгой” хоёр дахь жилдээ тэргүүллээ. Жагсаалтын хоёрдугаарт “Энержи Ресурс”, гуравдугаарт “Хаан Банк” эрэмбэлэгджээ.

Харин ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг компаниудын эрэмбийг "Хаан Банк" тэргүүлж, харин "Голомт", "Худалдаа хөгжлийн банк", "Премиум Нексус" удаалж байна. 

Тэгвэл Монгол Улсын 2023 оны ТОП төрийн өмчит компаниар "Эрдэнэс Тавантолгой" тодорч, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг - "Улаанбаатар төмөр зам" араас нь бичигдлээ.

2023 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 12 их наяд төгрөгөөр өсөж, 50.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь манай улсын ДНБ-ий 73 хувьтай дүйх үзүүлэлт юм. Өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт нийт 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлний 29 хувийг буюу 6.29 их наяд төгрөгийг ТОП 100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ.

Эл жагсаалтад багтсан компаниудын 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай бол 14 нь хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилждаг хувьцаат компани байна.   

mobile-logo