BYD 97,000 цахилгаан автомашиныг зах зээлээс эргүүлэн татна
09 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
- Цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас 97,000 гаруй цахилгаан тээврийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ.
- Хятадын автомашин үйлдвэрлэгч тээврийн хэрэгслийг галын эрсдэлд хүргэж болзошгүй жолоодлогын хяналттай холбоотой үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас Dolphin болон Yuan Plus загварын автомашинуудыг эргүүлэн татаж байгаа аж.
2023 оны BYD-ийн хамгийн их борлуулалттай хоёр загвар бол Dolphin болон Yuan Plus байсан аж.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас 97,000 гаруй цахилгаан тээврийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ.
Хятадын автомашин үйлдвэрлэгч тээврийн хэрэгслийг галын эрсдэлд хүргэж болзошгүй жолоодлогын хяналттай холбоотой үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн Dolphin болон Yuan Plus загварын автомашинуудыг эргүүлэн татаж байгаа аж.
Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдээллийн дагуу Dolphin болон Yuan Plus нь 2023 онд BYD-ийн хамгийн их борлуулалттай хоёр загвар байсан бөгөөд жилд борлуулагдсан 3 сая автомашины 26 хувийг тус загварууд эзэлсэн байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ