bnr-0
ChatGPT-ийн 1 асуулт Google-ийн 10 хайлттай тэнцэх бохирдол ялгаруулдаг
06 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Хиймэл оюун ухааны хэрэгслүүд асуултад хариулах бүрдээ их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг нь батлагджээ.
  • Энэ нь хиймэл оюунаас асууж буй нэг асуулт Goolge-ийн 10 хайлттай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийн бохирдол ялгаруулдаг гэсэн үг юм.
  • Харин илүү төвөгтэй, нарийн асуултуудын хувьд байгальд учруулах хохирол улам нэмэгддэг байна.
Хиймэл оюун ухааны хэрэгслүүд өдгөө олон хүний амьдралын салшгүй хэсэг болсон.

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд өдгөө олон хүний амьдралын салшгүй хэсэг болсон. Ажлын и-мэйлд хариу бичих, хуримын тангараг боловсруулах гээд бидний өдөр тутмын олон үйлдлийг хөнгөвчилж буй эдгээр ухаалаг системүүдийн цаана нэгэн анзаарагддаггүй зардал хуримтлагдсаар байна. Тэр бол байгаль орчны зардал. 

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд асуултад хариулах бүрдээ их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг нь батлагджээ. Эдгээр процесс нь нарийн тооцоололд суурилсан олон шат дамжлагатай бөгөөд асуулт бүрийг тоон өгөгдлийн “токен ID” болгон хөрвүүлж, их хэмжээний дата төвүүд рүү илгээдэг байна. Тэдгээр төвүүд нь ихэнхдээ нүүрс, байгалийн хийн цахилгаан станцуудаар ажилладаг.

АНУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Судалгааны Институтын (EPRI) тооцоолсноор, нэг AI асуултад хариулахад зарцуулах эрчим хүч нь Google хайлтынхаас 10 дахин их байдаг ажээ. Энэ нь хиймэл оюунаас асууж буй нэг асуулт Goolge-ийн 10 хайлттай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийн бохирдол ялгаруулдаг гэсэн үг юм. Харин илүү төвөгтэй, нарийн асуултуудын хувьд байгальд учруулах хохирол улам нэмэгддэг байна.

Германы Hochschule München Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуулийн судлаачид 14 өөр төрлийн хэлний том загвар (LLM)-уудыг туршиж үзжээ. Үр дүнд нь:

-Нийтлэг хялбар асуултуудыг хариулахад ялгарч буй нүүрстөрөгчийн хийн хэмжээ харьцангуй бага байсан бол

-Нарийн, логик шаардсан асуултуудын хариулт нь 6 дахин их нүүрстөрөгчийн хий ялгаруулж байжээ.

-Харин илүү “ухаалаг”, логик тооцоолол өндөртэй хиймэл оюуны загварууд нь энгийн загваруудаас 50 дахин их нүүрстөрөгчийн хий ялгаруулсан байна.

Докторант Даунер хиймэл оюун ашиглахдаа байгальд ээлтэй байх дараах зөвлөмжийг өгч байна:

-Асуултаа товч, тодорхой тавих

-Хариултын уртыг зааж өгөх, эсвэл тайлбар хэрэггүй гэдгээ тодорхой илэрхийлэх

-“Талархлаа илэрхийлэх” мэт эелдэг байдал нь хариултыг уртасгадаг тул шаардлагагүй урт харилцан ярианаас зайлсхийх  

mobile-logo