bnr-0
Airbnb танд “Up” анимейшны байшинд амрах боломжийг олгоно
05 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
Airbnb нь киноноос сэдэвлэсэн байшинд амарч, тухайн киноны ертөнц рүү орох боломжийг олгохоор "Icons" нэртэй кампанит ажлаа танилцуулж байна.

Airbnb танд “Up” анимейшны байшинд амрах боломжийг олгоно

Airbnb компани кино сонирхогчдод зориулж агаарын бөмбөлгөөр дүүжлэгдсэн Pixar-ийн Up анимейшны байшинд амрах боломжийг олгох аялал эхлүүллээ.

Up-ийн байшин нь Нью Мексико мужийн Абику хотод байрлах бөгөөд байшинд байрлах нь үнэ төлбөргүй боловч хүсэлт гаргасан азтай хэрэглэгчдийг санамсаргүй байдлаар сонгох юм байна.

Орон сууц түрээсийн компани Airbnb нь киноноос сэдэвлэсэн байшинд амарч, тухайн киноны ертөнц рүү орох боломжийг олгохоор "Icons" нэртэй кампанит ажлаа танилцуулж байгаа нь энэ юм.  

 

 

 

mobile-logo