Ирэх сараас Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэнэ
05 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургаадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.
Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Монголчуудын хамгийн их амьдарч буй гадаад улсуудын 6-д Бүгд Найрамдах Чех Улс бичигддэг бөгөөд 2020 оны байдлаар 5,900 орчим монгол иргэн тус улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр амьдарч байна.
Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургаадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ