bnr-0
Nvidia компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа
05 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг даваа гарагт шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
  • Хамгийн онцлох шинэчлэл бол “NVLink Fusion” хэмээх хөтөлбөр байв.
  • Энэ нь хэрэглэгчид болон хамтрагчдадаа Nvidia-ийн бус төв процессор (CPU) болон график процессор (GPU)-уудыг Nvidia-ийн бүтээгдэхүүн болон NVLink технологитой хослуулан ашиглах боломж олгож байна.
Женсен Хуанг Тайваньд болж буй Ази тивийн хамгийн том үзэсгэлэн Computex 2025-ийн үеэр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг даваа гарагт шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Эдгээр нь хиймэл оюун ухааны хөгжил болон тооцооллын салбарт Nvidia-ийн тэргүүлэх байр суурийг хадгалахад чиглэж байгаа юм.

Хамгийн онцлох шинэчлэл бол “NVLink Fusion” хэмээх хөтөлбөр байв. Энэ нь хэрэглэгчид болон хамтрагчдадаа Nvidia-ийн бус төв процессор (CPU) болон график процессор (GPU)-уудыг Nvidia-ийн бүтээгдэхүүн болон NVLink технологитой хослуулан ашиглах боломж олгож байна. 

Өмнө нь NVLink нь зөвхөн Nvidia-ийн үйлдвэрлэсэн чипүүдэд зориулагдсан хаалттай систем байв. NVLink нь Nvidia-ийн боловсруулсан, түүний GPU болон CPU чипүүдийн хооронд өгөгдөл дамжуулах өндөр хурдны холболт юм.

“NVLink Fusion нь зөвхөн чип үйлдвэрлэх бус, хиймэл оюуны дэд бүтэц байгуулах боломжийг олгоно. Ямар ч тохиолдолд та NVLink-ийн дэд бүтэц болон түүний бүрдүүлсэн экосистемийг ашиглах давуу талтай болж байнахэмээн Женсен Хуанг Тайваньд болж буй Ази тивийн хамгийн том үзэсгэлэн Computex 2025-ийн үеэр мэдэгдлээ.

MediaTek, Marvell, Alchip, Astera Labs, Synopsys болон Cadence зэрэг хиймэл оюуны чип үйлдвэрлэгчид NVLink Fusion хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа аж.

Мөн Fujitsu болон Qualcomm Technologies зэрэг Nvidia-ийн үйлчлүүлэгчид өөрсдийн гуравдагч талын CPU-г Nvidia-ийн GPU-тай хослуулан AI дата төвүүд дотор ашиглах боломжтой болж байна.   

mobile-logo