- Япон улс ажлын хэв маягийг шинэчлэх хүрээнд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
- Уян хатан ажлын хэв маяг нь эмэгтэйчүүдийн хувьд нэн чухал болохыг Токио хотын дарга Юрико Коике онцлон тэмдэглэжээ.
- Одоогийн байдлаар Японы нийслэлийн төрийн албан хаагчид уян хатан цагийн системийг ашиглан, дөрвөн долоо хоног тутамд нэмэлтээр нэг өдөр амарч байна.
Япон улс ажлын хэв маягийг шинэчлэх хүрээнд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Уян хатан ажлын хэв маяг нь эмэгтэйчүүдийн хувьд нэн чухал болохыг Токио хотын дарга Юрико Коике онцлон тэмдэглэжээ. "Бид эмэгтэйчүүдийг төрөлт, хүүхэд өсгөх зэрэг амьдралын хэрэгцээнээс үүдэн карьераа золиослох шаардлагагүй болгохын тулд ажлын хэв маягийг уян хатан болгох болно" хэмээн тэрбээр нэмж дурдлаа.
Түүнчлэн ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тус улсын Засгийн газар "хүүхэд асрах хэсэгчилсэн чөлөө" гэх шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр хүүхдээ асрах шаардлагатай байгаа ажилтнуудын ажлын цагийг багасгах боломжтой юм.
Одоогийн байдлаар Японы нийслэлийн төрийн албан хаагчид уян хатан цагийн системийг ашиглан, дөрвөн долоо хоног тутамд нэмэлтээр нэг өдөр амарч байна.