Монголын малчин гэр бүлийн тухай баримтат кино Торонтогийн кино фестивалийн үеэр нээлтээ хийнэ
08 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
- "Чононууд үргэлж шөнөөр ирдэг" бүтээл Торонтогийн кино фестивалийн үеэр нээлтээ хийнэ.
- Уг киног олон улсын баримтат киноны борлуулалтын “Cinephil” компани энэ киноны зохиолч, найруулагч Габриэль Брэдигээс худалдаж авсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт зудын дараа хөдөө нутгаасаа хот руу нүүж, шинэ амьдралын хэв маягт дасан зохицож байгаа залуу хос Даваасүрэн, Отгонзаяа нарын тухай өгүүлэх баримтат, уран зохиолыг хослуулсан "Чононууд үргэлж шөнөөр ирдэг" бүтээл Торонтогийн кино фестивалийн үеэр нээлтээ хийнэ.
Уг киног олон улсын баримтат киноны борлуулалтын “Cinephil” компани энэ киноны зохиолч, найруулагч Габриэль Брэдигээс худалдаж авсан байна. “Cinephil” компанийн гүйцэтгэх захирал Сюзанна Нодале "Чононууд шөнө ирдэг кино бол бидний урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй гайхалтай кино. Уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлтэй үр дагаврыг харуулсан бөгөөд бид их итгэл тавьж байгаа” гэжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ