- Нийтдээ 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллласнаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
- Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн өмнө тулгарч байгаа гол сорилт бол 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийтдээ 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийжээ. Нийтдээ 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Үүнээс 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Нийтдээ 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллласнаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн өмнө тулгарч байгаа гол сорилт бол 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унаад байна.
Тухайлбал, хатуу коксжих нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байна.
Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувиас ахиулах улмаар 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.
2023 онд биржийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр арилжаалжээ.