Нийслэлд 321 мянган цэцэг суулгана
06 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ

УБЗАА-наас нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байна
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянга орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн баярыг угтаж, Сүрбаатарын талбайн цэцэрлэгжүүлэлтээр уг ажил эхэлсэн. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байгаа аж.
Тус байгууламжуудад мандарваа, хун, хилэн зэрэг цэцгүүдийг суулгахаар сонгосон ажээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ