Sony PlayStation 5-ийн үнэ 50 ам.доллароор нэмэгдлээ
08 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
- Sony корпорац энэ долоо хоногоос эхлэн АНУ-д худалдаалагдаж буй PlayStation 5 тоглоомын консолын үнээ 50 ам.доллароор нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ.
- Шинэ өөрчлөлтийн дагуу, PlayStation 5 Digital Edition 450-аас 500 ам.доллар, диск уншигчтай хувилбар нь 500-аас 550 ам.доллар болж нэмэгдэж байна.
- “Бусад олон улсын компаниудын адил бид эдийн засгийн хүндрэлтэй орчинд ажиллаж байна” хэмээн Sony компанийн дурджээ.

Sony энэ сарын эхээр тарифын дарамтыг бууруулахын тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.