- Coin Metrics-ийн мэдээлснээр биткойны ханш хамгийн сүүлд 6 орчим хувиар өсөж, 101,679.85 ам.долларт хүрсэн байна.
- Уг өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Их Британи хоорондын худалдааны хэлцэл хийхээ зарласантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлав.
- Хөрөнгө оруулагчид АНУ-ын долларыг аюулгүй хөрөнгө гэдэгт эргэлзэж эхэлж буй энэ үед биткойны ханш цаашид ч өсөх боломжтой байна.

Биткойны ханш энэ оны хоёрдугаар сараас хойш анх удаа 100,000 ам.долларын босгыг давлаа. Coin Metrics-ийн мэдээлснээр тус криптовалютын ханш хамгийн сүүлд 6 орчим хувиар өсөж, 101,679.85 ам.долларт хүрсэн байна.
Уг өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Их Британи хоорондын худалдааны хэлцэл хийхээ зарласантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлав. Пүрэв гарагийн өглөө Трамп гэрээний ерөнхий бүтэц, агуулгыг зарласны дараа биткойны ханш үргэлжлүүлэн өсөж, 100,000 ам.долларын босгыг давжээ.
Сүүлийн үед зах зээл дээр үүссэн тодорхойгүй байдал биткойнд ашигтайгаар нөлөөлж байгаа юм. Хөрөнгө оруулагчид АНУ-ын долларыг аюулгүй хөрөнгө гэдэгт эргэлзэж эхэлж буй энэ үед биткойны ханш цаашид ч өсөх боломжтой байна. Трампын Засаг захиргаа тарифын талаарх хатуу байр сууриа бага зэрэг зөөлрүүлж эхэлсэн ч, хөрөнгө оруулагчид АНУ-ын худалдааны бодлого ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаад санаа зовниж байна.