Марк Закербергийн хөрөнгө 201 тэрбум ам.долларт хүрлээ
10 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
- "Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 2024 онд 73.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 201 тэрбум ам.долларт хүрчээ.
- Тэрбээр 2004 онд Facebook олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулсан бөгөөд түүний хөрөнгийн дийлэх хувь нь Meta Platforms-ийн хувьцаа байдаг аж.
"Meta" компанийн хувьцаа 2024 онд 64 гаруй хувиар өсөөд буй.
"Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 2024 онд 73.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 201 тэрбум ам.долларт хүрчээ. Ийнхүү 40 настай дэлхийн дөрөв дэх чинээлэг хүн болох Закерберг нь 200 тэрбум ам.долларын клубт нэгдлээ.
Уг жагсаалтад "Tesla" болон "X" компанийн гүйцэтгэх захирал Илон Маск (272 тэрбум ам.доллар), "Amazon"-ий үүсгэн байгуулагч Безос (211 тэрбум ам.доллар) болон тансаг зэрэглэлийн LVMH брэндийн гүйцэтгэх захирал Арно (207 тэрбум ам.доллар) нар багтаж байгаа юм.
Тэрбээр 2004 онд Facebook олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулсан бөгөөд түүний хөрөнгийн дийлэх хувь нь Meta Platforms-ийн хувьцаа байдаг аж. "Meta" компанийн хувьцаа 2024 онд 64 гаруй хувиар өсөөд буй.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ