- Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба эрх баригч намыг удирдах өрсөлдөөнд ялж, сонгуулийн санал хураалтын дүнгээр дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд буй.
- Тэрбээр өнөөдөр Засгийн газрын гишүүдээ танилцуулсан бөгөөд 19 эмэгтэй гишүүдээс ердөө хоёр эмэгтэй гишүүнийг сонгожээ.
Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба Засгийн газрын танхим дахь эмэгтэй сайд нарын тоог хоёр дахин бууруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба эрх баригч намыг удирдах өрсөлдөөнд ялж, сонгуулийн санал хураалтын дүнгээр дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд буй. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын гишүүдээ танилцуулсан бөгөөд 19 эмэгтэй гишүүдээс ердөө хоёр эмэгтэй гишүүнийг сонгожээ. Жунко Михара хүүхдийн талаарх бодлогыг, Тошико Абэ боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудлыг хариуцахаар болсон байна.
Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишида гадаад харилцаа, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг албан тушаалд таван эмэгтэйг сайдаар томилж байсан бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд бага үзүүлэлт хэдий ч тус улсын хувьд дээд түвшин болж байсан юм.
Тус улсын Засгийн газрын эмэгтэй гишүүдийн тоо буурсан нь эрх мэдэл бүхий албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийн жагсаалтад доогуур бичигдэж буйн хувьд тааруу үзүүлэлт болж байна.
Япон улс Дэлхийн эдийн засгийн форумын жендерийн тэгш байдлын жагсаалтад 146 орноос 118 дугаарт бичигдэж буй.