bnr-0
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ
06 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал зэргийг харгалзан үзэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
  • Жилийн инфляц саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувтай гарсан байна.
  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны нэгдүгээр улиралд 2.4 хувьд хүрч, хүлээлтээс бага гарсан талаар Монголбанкнаас мэдэгдлээ.
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал зэргийг харгалзан үзэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Түүнчлэн банкнаас шинээр олгох болон нөхцөл өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн байна. 

Жилийн инфляц саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувтай гарсан байна. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн байна. Гэвч шатахууны үнэ болон зарим төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны нэгдүгээр улиралд 2.4 хувьд хүрч, хүлээлтээс бага гарсан талаар Монголбанкнаас мэдэгдлээ. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурч, тээврийн салбарын орлого мөн саарсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм.   

mobile-logo