Spotify 10 жилийн дотор хэрэглэгчдийнхээ тоог 10 дахин тэлж чаджээ
07 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
- Spotify хэрэглэгчдийн тоо 626 саяд хүрэн түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.
- Spotify Premium-ийн хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 246 сая болжээ.
- Spotify Premium манай улсад харьцангуй хямд байдаг бөгөөд сарын 4.99 доллароор худалдан авах боломжтой.

Spotify хэрэглэгчдийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.
10 жилийн өмнө буюу 2014 онд нийт 60 гаруй сая сарын идэвхтэй хэрэглэгчидтэй байсан Spotify 2024 оны хоёрдугаар улирлын тайландаа сарын нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх улирлаас 12 хувиар өсөж, 626 саяд хүрэн түүхэн дээд хэмжээндээ очсоноо зарлалаа.
Төлбөртэй захиалагч буюу Spotify Premium-ийн хэрэглэгчдийн тоо тогтвортой өсөж, дэлхий даяар 246 сая болсон нь хамгийн эерэг үзүүлэлт байлаа.
Энэ нь ч компанийн орлогод эергээр нөлөөлж, улирлын орлого 20 хувиар өсөж, 3.8 тэрбум еврод хүрсэн байна.
Нэмж сонирхуулахад, Spotify Premium манай улсад харьцангуй хямд байдаг бөгөөд сарын 4.99 доллароор худалдан авах боломжтой.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ