bnr-0
АХБ Монгол Улсын эдийн засгийг дэмжих түншлэлийн шинэ стратегийг эхлүүллээ
05 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хүртээмж, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэ стратегийг эхлүүллээ.
  • Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд АХБ гурван стратегийн тэргүүлэх чиглэлийг баримтлах юм.
  • Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэх юм.
Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хүртээмж, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн 2025–2028 оны Улс Орны Түншлэлийн Стратегийг танилцууллаа. 

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хүртээмж, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн 2025–2028 оны Улс Орны Түншлэлийн Стратегийг танилцууллаа. 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд АХБ гурван стратегийн тэргүүлэх чиглэлийг баримтлах бөгөөд үүнд: эдийн засгийн төрөлжилт, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, тогтвортой байдал болон уян хатан чанарыг бэхжүүлэх, оролцоо, боломжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэл багтаж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэх юм. 

“Манай шинэ стратеги нь Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтууд, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдаж байгаа” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Ковлин онцоллоо. 

“Энэхүү стратеги нь ашигт малтмалын экспортоос хэт хамааралтай байдал болон үүнтэй холбоотой макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд хувийн хэвшлийн хөгжил, хөдөө аж ахуйн бизнес, санхүүгийн байгууллага, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь өсөлтийг дэмжинэ” хэмээн тэрбээр нэмж дурдлаа.

Уг төслийн хүрээнд АХБ-аас өрийн удирдлага, дотоодын орлогын эх үүсвэрийг бэхжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын хэрэгжилт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, уян хатан нийгмийн хамгааллыг дэмжихэд голлог анхаарч ажиллах аж.  

mobile-logo