bnr-0
Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдлээ
07 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан 1341 нэр дэвшигч өрсөлдлөө.
  • Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр нийт 1.4 сая сонгогчийн МАН 35%, АН 30.1%, ХҮН нам 10.4%, Үндэсний Эвсэл 5.2%, Иргэний Зориг Ногоон Нам 5%-ийн дэмжлэг авчээ.
  • Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж УИХ-ын даргыг томилох, Засгийн газраа байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан 1341 нэр дэвшигч өрсөлдлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр нийт 1.4 сая сонгогчийн МАН 35%, АН 30.1%, ХҮН нам 10.4%, Үндэсний Эвсэл 5.2%, Иргэний Зориг Ногоон Нам 5%-ийн дэмжлэг авчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж УИХ-ын даргыг томилох, Засгийн газраа байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.  

mobile-logo