bnr-0
Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой улсаар Сингапур нэрлэгдлээ
07 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
  • Виз авч зорчих шаардлагатай дэлхийн 227 улс, нутаг дэвсгэрийн 195-т нь Сингапур улсын иргэд визгүй нэвтрэх боломжтой гэдгээрээ жагсаалтыг тэргүүллээ.
  • Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан Япон улсын паспорт 194 оронд визгүй зорчих эрхтэйгээр Испани, Итали, Герман, Францын паспортуудтай зэрэгцэн хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
  • Монгол Улсын хувьд дэлхийн 64 оронд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд үлдсэн 164 улс, нутаг дэвсгэрт зорчихын тулд виз мэдүүлж, тодорхой шат дамжлагыг давж орох боломжтой.
Хамгийн сул паспорттой орон нь Афганистан бөгөөд тус улсын иргэд визгүйгээр ердөө 28 оронд нэвтрэх боломжтой.

Дэлхийн улс орнуудын паспортыг эрэмбэлдэг “Henley Passport Index”-ийн 2024 оны тайлан нийтлэгдлээ.

Энэ жилийн жагсаалтыг Сингапурын паспорт тэргүүлсэн байна. Виз авч зорчих шаардлагатай дэлхийн 227 улс, нутаг дэвсгэрийн 195-т нь Сингапур улсын иргэд визгүй нэвтрэх боломжтой.

Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан Япон улсын паспорт 194 оронд визгүй зорчих эрхтэйгээр Испани, Итали, Герман, Францын паспортуудтай зэрэгцэн хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Монгол Улсын хувьд дэлхийн 64 оронд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд үлдсэн 164 улс, нутаг дэвсгэрт зорчихын тулд виз мэдүүлж, тодорхой шат дамжлагыг давж орох боломжтой.

Харин хамгийн сул паспорттой орон нь Афганистан бөгөөд тус улсын иргэд визгүйгээр ердөө 28 оронд нэвтрэх боломжтой.  

mobile-logo