- Хятадын арваннэгдүгээр сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өсөж, 312 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 3.9 хувиар буурсан хэмээн тус улсын Гаалийн газраас мэдэгдлээ.
- Тус улсын Засгийн газар сүүлийн саруудад эдийн засгаа тогтворжуулах, эрэлтийг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч үйлдвэрийн үнэ өнгөрсөн сард 26 дахь сардаа дараалан буурчээ.
БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд АНУ-аас ногдуулж болзошгүй татвараас урьтан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр яарч байгаатай холбогдуулан тус улсын арваннэгдүгээр сарын экспорт өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин Хятадын өнгөрсөн сарын импортын хэмжээ гэнэтийн уналтад орсон нь дотоодын эдийн засаг сул байгааг харуулаад буй.
Хятадын арваннэгдүгээр сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өсөж, 312 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 3.9 хувиар буурсан хэмээн тус улсын Гаалийн газраас мэдэгдлээ.
Хятад дэлхийн 170 гаруй улс орон, эдийн засагт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус улсын Засгийн газар сүүлийн саруудад эдийн засгаа тогтворжуулах, эрэлтийг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч үйлдвэрийн үнэ өнгөрсөн сард 26 дахь сардаа дараалан буурчээ.