bnr-0
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 44.5 хувиар өсчээ
05 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сард 7.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын  урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар, тэнцвэржүүлсэн орлого 9.9 их наяд төгрөгт хүрч, 47.8 хувиар тус тус өслөө.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 94.5 хувийг татварын орлого бүрдүүлсэн байна. Энэ хугацаанд татварын нийт орлого 3 их наяд төгрөг буюу 46.8 хувиар өссөн нь төсвийн орлого ийнхүү өсөхөд нөлөөлжээ. Тэдгээрээс орлогын албан татвар 74.9, НӨАТ 37.3, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 40.4, нийгмийн даатгалын орлого 15.6, онцгой албан татварын 64.1 хувиар өссөн нь энэхүү өсөлтийг бүрдүүлжээ.

Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сард 7.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.   

 

mobile-logo