- Алтны үнэ 1.7 хувиар буурч, ам.долларын ханшийн өсөлт болон худалдааны маргаан намжих төлөв ханшид богино хугацааны дарамт учруулав.
- Өнгөрсөн долоо хоногт алтны ханш нийт 1.2 хувиар суларлаа.
- Алт оны эхнээс 25 хувиар өссөн хэвээр байгаа ч худалдааны эрсдэл бүрэн арилсан гэж үзэхэд эрт байна.

Олон улсын зах зээл дээр алтны ханш буурч, долоо хоногийн дүнгээр суларсан үзүүлэлттэй гарлаа. Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, ам.долларын ханш чангарсан болон АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зөөлрөх хүлээлт алтны үнэд дарамт үзүүлсэн байна.
Нэг унци алтны ханш 1.7 хувиар буурч, 3,292.99 ам.долларт хүрсэн бөгөөд долоо хоногийн нийлбэр дүнгээр 1.2 хувийн уналттай байгаа аж. БНХАУ-аас АНУ-ын зарим бүтээгдэхүүнд ногдуулсан 125 хувийн нэмэлт тарифыг хөнгөлөхөөр судалгаа эхлүүлж, компаниудаас хамрагдах барааны саналыг цуглуулж эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч худалдааны хэлэлцээ үргэлжилж буйг бататгасан нь хоёр орны харилцааны хурцадмал байдлыг зөөлрүүлж буй шинж тэмдэг гэж үзэж байна.
Ам.долларын ханш гуравдугаар сараас хойш анх удаа долоо хоног дараалан өсөх төлөвтэй байгаа нь алтны эрэлтэд сөргөөр нөлөөлж, олон улсын худалдан авагчдад үнийн дарамт бий болгожээ.
Алт нь эдийн засгийн болон геополитикийн тодорхойгүй үед уламжлалт хамгаалалтын хэрэгсэлд тооцогддог. Энэ оны эхнээс 25 хувиар өссөн алтны ханш 3,500.05 ам.долларын дээд түвшинд хүрсэн ч худалдааны эрсдэл бүрэн арилсан гэж үзэхэд эрт байгааг шинжээчид анхааруулж байна.