Скаймедиа Android TV төхөөрөмжийг нэвтрүүллээ
ХУВААЛЦАХ
- “Скаймедиа” “Google” компанийн албан ёсны эрхтэй “Android TV” үйлдлийн систем бүхий шинэ үеийн ТВ төхөөрөмжийг нэвтрүүллээ.
- Android TV төхөөрөмж өндөр чанарын 4К дүрслэл, “Dolby Digital 5.1” дуугаралт, Google Assistant-аар дамжуулан эх хэл дээр дуу хоолойгоороо хайлт хийх зэрэг боломжийг бүрдүүлжээ.
- "4G RAM санах ой болон Amlogic”-ийн “S905X5M” чипсетээр ажилладаг тул илүү хурдан мөн эдэлгээ урт байхаас гадна эрчим хүчний хэмнэлт 50 хүртэлх хувиар нэмэгдэх юм.

Скаймедиа Android TV төхөөрөмжийг нэвтрүүллээ.
“Скаймедиа” “Google” компанийн албан ёсны эрхтэй “Android TV” үйлдлийн систем бүхий шинэ үеийн ТВ төхөөрөмжийг нэвтрүүллээ. Энэхүү ТВ төхөөрөмж нь энгийн хялбар хэрэглээг дуу, дүрсний өндөр чанартай хослуулан хэрэглэгчдэд хүргэх зорилготой аж.
“Android TV” төхөөрөмж нь хэрэглэгчдэд дараах давуу талыг санал болгох юм.
- Кино, контентыг гэрээсээ кино театрын мэт дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах
- Google Play Store-д байршиж буй зурагтад зориулсан 5,000 гаруй аппликэйшний сангаас ашиглах (YouTube, Spotify гэх мэт)
- Кино, контентын өргөн сан бүхий Netflix-ийн аппликейшнийг албан ёсны эрхтэйгээр ашиглах
- Төхөөрөмждөө контроллер эсвэл гар холбон, хүссэн тоглоомоо тоглох
- Гэр бүлийн гишүүн бүр өөрийн профайлыг хэрэгцээндээ нийцүүлэн тохируулах, эцэг эхийн хяналтын тохиргоо хийх
- Ухаалаг хайлтын тусламжтайгаар дуу хоолойгоор хайлт хийх боломжтой бөгөөд өөрийн сонирхолд тохирох кино, контентоо хялбархан олох, жүжигчин, найруулагчаар контентоо хайх
- Хэрэглээг хялбарчилж шинэчилсэн UI/UX загварыг ашиглах
- ТВ-ийн хөтөлбөрийг хурдан, хялбараар нөхөж, гүйлгэж үзэх
Скаймедиагийн шинэ Android TV төхөөрөмж өндөр чанарын 4К дүрслэл, “Dolby Digital 5.1” дуугаралт, Google Assistant-аар дамжуулан эх хэл дээр дуу хоолойгоороо хайлт хийх зэрэг боломжийг бүрдүүлжээ. Тус төхөөрөмж нь “4G RAM санах ой болон Amlogic”-ийн “S905X5M” чипсетээр ажилладаг тул илүү хурдан мөн эдэлгээ урт байхаас гадна эрчим хүчний хэмнэлт 50 хүртэлх хувиар нэмэгдэх юм.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ