bnr-0
Дональд Трамп, Ши Жиньпин нар энэ долоо хоног хэлэлцээ хийх төлөвтэй байна
06 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт худалдааны тарифын хэлэлцээ хийх төлөвтэй байна хэмээн АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассетт мэдэгдлээ.
  • Тодорхой өдөр товлогдоогүй ч Женевийн хэлэлцээрийн талаар хоёр тал ярилцах төлөвтэй байна.
  • Гэвч өнгөрсөн долоо хоногт Трамп Хятад улсыг урьдчилсан хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаснаар хоёр орны хоорондын хурцадмал байдал дахин эрчимжээд буй.
Дональд Трамп, Ши Жиньпин нар энэ долоо хоног хэлэлцээ хийх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт худалдааны тарифын хэлэлцээ хийх төлөвтэй байна хэмээн АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассетт мэдэгдлээ.

“Ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт Ерөнхийлөгч Шитэй худалдааны тарифын талаар маш таатай яриа хийх байх хэмээн бид найдаж байна” хэмээн тэрбээр ABC News-ийн “This Week” нэвтрүүлэгт ярьжээ. 

“Тодорхой өдөр товлогдсон эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Женевийн хэлэлцээрийн талаар хоёр тал ярилцах төлөвтэй байна. Бид уг хэлэлцээрийг бүх талаар эергээр үнэлж байгаа” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн Хассетт “Өдөр бүр хүмүүс ярилцаж байгаа. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Гриерийн баг Хятадын талтай өдөр бүр харилцаж, энэ асуудлыг урагшлуулахын төлөө ажиллаж байна” гэжээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногт Трамп Хятад улсыг урьдчилсан хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаснаар хоёр орны хоорондын хурцадмал байдал дахин эрчимжээд буй.  

mobile-logo