bnr-0
Канад Хятадын ган, хөнгөнцагаан зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулна
10 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Канад Хятадаас нийлүүлж буй ган, хөнгөнцагаан зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаа мэдэгдлээ.
  • Түүнчлэн төрийн дэмжлэгтэй Хятадын автомашины үйлдвэрлэлээс үүдэн Канадын дотоодын автомашины салбар шударга бус өрсөлдөөнтэй тулгарч байна гэх үндэслэлээр Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгсэлд 100 хувийн импортын татвар ногдуулаад буй.
Тус жагсаалтад цахилгаан утас, ембүү, төмөр утас, түгжээ, өрмийн штанг зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Канад Хятадаас нийлүүлж буй ган, хөнгөнцагаан зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаа мэдэгдлээ. Тус улсын эрх баригчид татвар ногдуулах бүтээгдэхүүний жагсаалтыг зарласан бөгөөд уг бодлого гурван долоо хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх аж.

Түүнчлэн төрийн дэмжлэгтэй Хятадын автомашины үйлдвэрлэлээс үүдэн Канадын дотоодын автомашины салбар шударга бус өрсөлдөөнтэй тулгарч байна гэх үндэслэлээр Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгсэлд 100 хувийн импортын татвар ногдуулаад буй.

Тус жагсаалтад цахилгаан утас, ембүү, төмөр утас, түгжээ, өрмийн штанг зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Гадаад худалдааны хувьд АНУ-аас ихээхэн түшиглэдэг эдийн засагтай Канад улс Байдены засаг захиргаанаас Хятадын цахилгаан машин, батарей, нарны зай, ган болон бусад бүтээгдэхүүний эсрэг хийж буй бодлогыг анхааралтай ажиглаж байна.   

mobile-logo