bnr-0
"Toyota" компанийн үйлдвэрлэл буурсан ч борлуулалт өсчээ
11 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • "Toyota" компанийн үйлдвэрлэл дэлхий даяар аравдугаар сард 0.8 хувиар буурч, 893,164 машин үйлдвэрлэжээ.
  • АНУ-д аюулгүйн дэрний асуудлаас болж "Grand Highlander" болон "Lexus TX" загварын үйлдвэрлэл дөрвөн сарын турш зогссон нь үйлдвэрлэлийг 13 хувиар бууруулжээ.
  • Тэгвэл Япон дахь үйлдвэрлэл өнгөрсөн онд ханган нийлүүлэгчийн байгууламжид гарсан галын ослоос үүдэлтэй саатаад байсан ч энэ жил 8 хувиар өсөж, сэргэлт үзүүлсэн байна.
Аравдугаар сард "Toyota" компанийн дэлхийн борлуулалт 1.4 хувиар өсөж, 903,103 машин борлуулснаар шинэ дээд амжилт тогтоогоод буй.

"Toyota" компанийн үйлдвэрлэл дэлхий даяар аравдугаар сард 0.8 хувиар буурч, 893,164 машин үйлдвэрлэжээ. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлт өмнөх саруудтай харьцуулахад бага байсан бөгөөд есдүгээр сард 8 хувиар буурсан байв.

Харин аравдугаар сард дэлхийн борлуулалт 1.4 хувиар өсөж, 903,103 машин борлуулснаар шинэ дээд амжилт тогтоогоод буй.

АНУ-д аюулгүйн дэрний асуудлаас болж "Grand Highlander" болон "Lexus TX" загварын үйлдвэрлэл дөрвөн сарын турш зогссон нь үйлдвэрлэлийг 13 хувиар бууруулжээ. Эдгээр SUV загварын үйлдвэрлэл аравдугаар сарын 21-нд сэргэсэн бөгөөд ирэх нэгдүгээр сард хэвийн байдалд орно гэж тооцоолж байна.

Харин Хятад улсад дотоодын брэндүүдтэй өрсөлдөөн улам ширүүссэнээс үүдэн үйлдвэрлэл 9 хувиар буурсан бол Тайландын зах зээлд эрэлт сул байгаагаас 13 хувиар буурчээ.

Тэгвэл Япон дахь үйлдвэрлэл өнгөрсөн онд ханган нийлүүлэгчийн байгууламжид гарсан галын ослоос үүдэлтэй саатаад байсан ч энэ жил 8 хувиар өсөж, сэргэлт үзүүлсэн байна. Түүнчлэн Канад болон Мексикт үйлдвэрлэл тус бүр 2 хувиар өсчээ.   

 

mobile-logo