bnr-0
Итали болон Швейцарын хилийг дахин тогтоохоор болжээ
10 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Итали болон Швейцарын хилийн тэмдэглэгээний нэг хэсэг болох мөсөн гол хайлж байгаа тул хоёр улсын хоорондын хилийг дахин тогтоохоор болжээ.
  • Хилийн өөрчлөлтийг 2023 онд тохиролцсон бөгөөд Швейцарын Засгийн газар баасан гарагт зохицуулалтыг албан ёсоор баталлаа.
Альпийн нурууны хамгийн өндөр оргилуудын нэг болох Маттерхорн оргилын доорх хилийг өөрчлөхөөр Итали болон Швейцар улс тохиролцжээ.

Итали болон Швейцарын хилийн тэмдэглэгээний нэг хэсэг болох мөсөн гол хайлж байгаа тул хоёр улсын хоорондын хилийг дахин тогтоохоор болжээ. 

Уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлаас үүдэн Альпийн нурууны хамгийн өндөр оргилуудын нэг болох Маттерхорн оргилын доорх хилийг өөрчлөхөөр Итали болон Швейцар улс тохиролцжээ. Улс хоорондын хил ихэвчлэн тогтвортой байдаг ч Швейцар-Италийн хилийн томоохон хэсгийг мөсөн гол болон цасан талбай эзэлдэг байна.

"Мөсөн голууд хайлж, байгалийн тогтоц хувьсан өөрчлөгдөж байгаа тул үндэсний хил хязгаарыг дахин тодорхойлох шаардлага гарж байна" хэмээн Швейцарын Засгийн газар мэдэгдлээ.

Хилийн өөрчлөлтийг 2023 онд тохиролцсон бөгөөд Швейцарын Засгийн газар баасан гарагт зохицуулалтыг албан ёсоор баталлаа. Хоёр тал гарын үсэг зурмагц, шинэ хилийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэх болно гэж Швейцарын Засгийн газар мэдэгдэв.

Европ бол дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж буй тив бөгөөд Швейцарт мөсөн голууд хурдацтай хайлж байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын мөсөн голууд эзлэхүүнийхээ 4 хувийг алдсан бол 2022 онд 6 хувийг алдсан байна.   

mobile-logo