bnr-0
TikTok өсвөр насны хүүхдүүдэд филтер ашиглахыг хориглоно
11 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • Өсвөр насны хүүхдүүд байнга "бьюти филтер" ашиглах нь эргээд өөрийгөө голох, өөртөө итгэлгүй болох эмгэгт өртөх эрсдэл өндөр байна.
  • Тик Ток сэтгэл зүйчидтэй удаан хамтран ажилласны эцэст олон нийтийн энэ сүлжээнд филтер ашиглахыг өсвөр насны хүүхдүүдэд хязгаарлах зохицуулалтын арга хэмжээ авахаар болжээ.

TikTok нийгмийн сүлжээ 18 нас хүрээгүй хэрэглэгчдэдээ бьюти филтер /beauty filter/ ашиглахыг хориглохоор болжээ. Гаднах төрхийг сайжруулах технологи өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс болгоомжлох үүднээс ийм шийдвэр гаргажээ.

TikTok нийгмийн сүлжээний 18-аас доош насны хэрэглэгчид нүд, уруулаа томруулах, арьсаа тэнийлгэх эсвэл өнгийг нь өөрчлөх боломжгүй болно.

Сэтгэл зүйчид олон нийтийн дунд гаднах төрхийг нь илүү гоё, сайхан харагдуулдаг филтерүүд өсвөр насныхан ялангуяа охидын сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж буйд санаа зовних болжээ.

Зарим хүүхэд  филтер байнга ашигладаг болж, үүнийгээ өөрийнхөө жинхэнэ төрхийг голдогтой холбон тайлбарлажээ. Иймд TikTok сэтгэл зүйчидтэй хамтран удаан ажилласны эцэст ийм шийдвэр гаргаж байна.   

mobile-logo