- "Alphabet" компани квант тооцооллын чипээ танилцуулснаар тус компанийн хувьцааны ханш 6 хувиар өслөө.
- "Willow" нь уламжлалт хагас дамжуулагч дээр ашигладаг транзисторын оронд "кубит" ашигладаг байна.
- Тус компанийн мэдэгдсэнээр “Willow” чип нь одоогийн хамгийн хурдан гэгдэх компьютерын 10,000,000,000,000,000,000,000,000 жилд хийх тооцооллыг 5 минутын дотор хийх чадамжтай аж.
"Alphabet" компани квант тооцооллын чипээ танилцуулснаар тус компанийн хувьцааны ханш 6 хувиар өслөө.
"Google" компанийг эзэмшигч "Alphabet" нь "Willow" хэмээгдэх квант тооцооллын чипээ танилцуулсан юм. "Willow" нь уламжлалт хагас дамжуулагч дээр ашигладаг транзисторын оронд "кубит" ашигладаг байна. Кубит буюу квант бит нь квант тооцооллын мэдээллийн үндсэн нэгж юм.
Уг чип нь 100 кубитын багтаамжтай бөгөөд "Google" цаашид 1 сая кубит бүхий систем бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдсэнээр “Willow” чип нь одоогийн хамгийн хурдан гэгдэх компьютерын 10,000,000,000,000,000,000,000,000 жилд хийх тооцооллыг 5 минутын дотор хийх чадамжтай аж.
“Бид Willow-ийг квант компьютер бүтээх замын чухал алхам гэж үзэж байгаа бөгөөд эмийн нээлт, цөмийн хайлуулах эрчим хүч, батарейны загварчлал зэрэг салбарт хувь нэмэр оруулна гэж харж байна” хэмээн "Google"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай онцоллоо.