- Хятадын үйлдвэрлэгчийн үнэ (PPI) долдугаар сард жилийн дүнгээр 3.6 хувиар буурч, шинжээчдийн 3.3 хувийн таамгаас доогуур гарлаа.
- Үйлдвэрийн үнийн уналт хоёр жил гаруй үргэлжилж байна.
- Хятадын хэрэглээний үнийн индекс жилийн дүнгээр өөрчлөлтгүй гарсан бол үндсэн инфляц 0.8 хувьд хүрч, сүүлийн 17 сарын дээд түвшинд хүрлээ.

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ (PPI) долдугаар сард жилийн дүнгээр 3.6 хувиар буурч, шинжээчдийн 3.3 хувийн таамгаас доогуур гарлаа. Энэ үзүүлэлт өнгөрсөн зургадугаар сард сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрсэн ба долдугаар сард мөн ийнхүү давтаж байна. Үйлдвэрийн үнийн уналт хоёр жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн үзүүлэлт нь дотоод эрэлтийн сулрал, гадаад худалдааны тодорхойгүй байдал бизнес, хэрэглэгчдэд дарамт үзүүлж буй хэвээр байгааг илтгэж байна.
Сарын дүнгээр тус улсын үйлдвэрлэгчийн үнэ 0.2 хувиар агшсан нь зургадугаар сарын 0.4 хувийн уналтаас бага үзүүлэлт байв. Зарим шинжээч үүнийг дефляцын дарамт суларч байгаагийн дохио гэж үзэж байгаа ч эрэлтийг дэмжих шинэчлэл, бодит хэрэглээг өсгөх арга хэмжээ авахгүй бол нөлөө нь хязгаарлагдмал байх эрсдэлтэй гэж бусад нь анхааруулж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх удаан хугацааны уналт, АНУ-тай худалдааны эмзэг харилцаа нь ч мөн үйлдвэрлэл, хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна.
Хятадын хэрэглээний үнийн индекс жилийн дүнгээр өөрчлөлтгүй гарсан бол үндсэн инфляц 0.8 хувьд хүрч, сүүлийн 17 сарын дээд түвшинд хүрлээ. Хүнсний үнэ 1.6 хувиар буурч, шинжээчдийн таамгийг давлаа.
Уур амьсгалын өөрчлөлт ч мөн тус улсын эдийн засагт нөлөөлж байгаа юм. Хятадын зүүн эргийн бүсүүдэд хэт халалт үргэлжилж, умард, өмнөд хэсгээр их хэмжээний хур тунадас оржээ.