bnr-0
Duolingo Netflix-тэй хамтран "Squid Game"-ийн үзэгчдэд солонгос хэл сурахад нь тусалж байна
12 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • “Netflix”-ийн хамгийн алдартай солонгос триллер цувралуудын нэг болох "Squid Game"-ийн хоёрдугаар бүлэг энэ сарын 26-нд нээлтээ хийхэд бэлэн болоод буй.
  • Харин уг цувралын нээлтээс өмнө олон улсын үзэгчдэд солонгос хэл сурахад нь туслах зорилгоор ийнхүү “Netflix” хэл сурах аппликейшн “Duolingо”-той хамтрахаар болжээ. 
  • Түүнчлэн "Squid Game"-ийн ачаар солонгос хэл сурах хүмүүсийн тоо 40 хувиар өссөн хэмээн тэрбээр нэмж дурдлаа.
“Netflix” компани "Squid Game"-ийн хоёрдугаар бүлгийн бэлтгэлийн хүрээнд “Duolingo” платформтой хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ. 

Netflix компани "Squid Game"-ийн хоёрдугаар бүлгийн бэлтгэлийн хүрээнд Duolingo платформтой хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ. 

Netflix-ийн хамгийн алдартай солонгос триллер цувралуудын нэг болох "Squid Game"-ийн хоёрдугаар бүлэг энэ сарын 26-нд нээлтээ хийхэд бэлэн болоод буй. Харин уг цувралын нээлтээс өмнө олон улсын үзэгчдэд солонгос хэл сурахад нь туслах зорилгоор ийнхүү Netflix хэл сурах аппликейшн Duolingо-той хамтрахаар болжээ. 

Уг хамтралын хүрээнд “Squid Game” цувралын 40 гаруй онцлог үг болон хэллэг Duolingo дээр орж байгаа бөгөөд "Хэнд ч бүү итгэ", "Тоглоом тоглоцгооё", "Чи хасагдсан" гэх мэт тодорхой өгүүлбэрүүдийг солонгос хэлний хичээлийн хөтөлбөрт багтаасан байна. 

Энэхүү санааны гол зорилго нь хэл суралцагчдыг уг цувралыг илүү ойлгоход туслах явдал юмхэмээн Duolingo-ийн маркетингийн ахлах ажилтан Ману Орссауд онцоллоо. 

Түүнчлэн "Squid Game"-ийн ачаар солонгос хэл сурах хүмүүсийн тоо 40 хувиар өссөн хэмээн тэрбээр нэмж дурдлаа.

2021 онд үзэгчдийн хүртээл болсон "Squid Game" цуврал дэлхий дахинаа асар их шүтэн бишрэгчтэй болж, “Netflix” платформ дээр одоогийн байдлаар 330 сая үзэгч, 2.8 тэрбум цаг үзсэн үзүүлэлттэй байна.  

mobile-logo