bnr-0
Илон Маск ажилдаа эргэн ирж, Neuralink, Tesla компаниуд эерэг үр дүн танилцууллаа
06 сарын 03, 2025
ХУВААЛЦАХ
Илон Маскийн Neuralink 650 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттай төвлөрүүлж дууссанаа даваа гарагт мэдэгдсэн.

Илон Маск АНУ-ын Засгийн газрын үр ашгийн яамны удирдах албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш Tesla болон Neuralink компанийн үйл ажиллагаа ахицтай байна. Neuralink компани 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан бол цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн Норвеги дахь борлуулалт энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 213 хувиар өссөн байна. 

Эдгээр үйл явдал болон Маскийн Засгийн газрын албан тушаалаа хүлээлгэн өгсөн хоёр явдал хоорондоо холбоотой гэж үзэх өрөөсгөл ойлголт ч тодорхой хэмжээний нөлөө байгаа талаар салбарын шинжээчид онцолжээ. Neuralink-ийн хөрөнгө оруулалт татах үйл явц болон автомашины борлуулалт нь Маск Цагаан ордны ажилд анхаарал тавьж байсан хугацаанд өрнөсөн тул түүний шууд оролцоогүйгээр ч явагдсан байх боломжтой юм. 

Илон Маскийн Neuralink 650 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттай төвлөрүүлж дууссанаа даваа гарагт мэдэгдсэн. ARK Invest, Founders Fund, Sequoia Capital, Thrive Capital, Lightspeed Venture Partners зэрэг хөрөнгө оруулагчаас энэ удаагийн санхүүжилт бүрдсэн байна. Neuralink нь хүний тархины дохиог гаднын төхөөрөмж рүү шилжүүлэх тархи-компьютерийн интерфейс хөгжүүлж байна.

Харин Tesla-ийн хувьд цахилгаан автомашины Норвеги дахь борлуулалт энэ оны тавдугаар сард огцом өсөлттэй байлаа. Норвегид Tesla-ийн шинэ автомашины борлуулалт тавдугаар сард 2,600 хүрч, өмнөх оны мөн үеэс 213 хувиар өсчээ. 

Энэхүү өсөлт нь тус компанийн Model Y загварын цахилгаан автомашины шинэчлэлтэй холбоотой юм. Харин Европын бусад оронд Tesla-ийн борлуулалт буурсан байна. Испани, Португал, Дани болон Швед улсад энэ оны тавдугаар сард Tesla-ийн шинэ автомашины борлуулалт мэдэгдэхүйц буурчээ.  

mobile-logo