bnr-0
Тарьсан модоо E-Mongolia системд бүртгүүлдэг боллоо
06 сарын 03, 2025
ХУВААЛЦАХ
  • E-Mongolia системд мод бүртгүүлэх үйлчилгээ шинээр нэмэгдлээ.
  • Иргэд E-Mongolia систем рүү нэвтрэн, “мод бүртгүүлэх” цэс рүү орж өмнө болон шинээр тарьсан модоо бүртгүүлнэ.
  • Ямар төрлийн модыг хаана, хэзээ тарьсан тухай мэдээлэл болон модныхоо зургийг оруулах аж.
Манай улс сүүлийн гурван жилд мод тарих бэлтгэлээ ханган, энэ оноос их хэмжээний талбайд мод олноор тарьж буй

E-Mongolia системд тарьсан модоо бүртгүүлэх үйлчилгээ шинээр нэмэгдлээ. Иргэд E-Mongolia систем рүү нэвтрэн, “мод бүртгүүлэх” цэс рүү орж өмнө болон шинээр тарьсан модоо бүртгүүлнэ. Ингэхдээ ямар төрлийн модыг хаана, хэзээ тарьсан тухай мэдээлэл болон модныхоо зургийг оруулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна” хэмээн зарласан. Манай улс сүүлийн гурван жилд мод тарих бэлтгэлээ ханган, энэ оноос их хэмжээний талбайд мод олноор тарьж буй. Өнгөрсөн оны байдлаар шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьснаар мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөх онуудынхаас 5-6 дахин нэмэгджээ. Тодруулбал, улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц суулгац ургуулах боломжтой болж. Цаашид тарьц суулгацынхаа нөөцийг 100 саяд хүргэхийг зорьж байгаа билээ.

Ирэх хоёр жилд 570 сая, 2028-2030 онд 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн.  

mobile-logo