- "Toyota Motor" компани агаарын цахилгаан таксины үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Joby Aviation"-д 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо лхагва гарагт мэдэгдлээ.
- "Toyota" аль хэдийн "Joby"-ийн хамгийн том гадаад хувьцаа эзэмшигч болсон байна.
"Toyota Motor" компани агаарын цахилгаан таксины үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Joby Aviation"-д 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо лхагва гарагт мэдэгдлээ. Японы автомашин үйлдвэрлэгч 2020 онд "Joby Aviation"-д 394 сая ам.долларын санхүүжилтийг хийж байсан юм.
Агаарын цахилгаан тээврийн (eVTOL) үйлчилгээ нь зах зээлд олон талын шүүмжлэл болон эргэлзээ төрүүлж байгаа ч хотын агаарын хөдөлгөөний ирээдүй хэмээн нэрлэгдээд буй.
"Toyota" аль хэдийн "Joby"-ийн хамгийн том гадаад хувьцаа эзэмшигч болсон байна. "Хоёр компани хоёулаа хэрэглэгчдийн өдөр тутмын тээврийн хэрэгцээг хангахын тулд агаарын тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна" хэмээн "Joby"-ийн гүйцэтгэх захирал Жо Бен Бевирт онцолжээ.
"Toyota"-ийн инженерүүд Калифорни муж дахь "Joby"-ийн багийнхантай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил хоёр компани эд ангийн нийлүүлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
2022 онд "Delta Air Lines" "Joby"-д 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2 хувийн хувьцааг эзэмшиж байгаагаа мэдэгдэв. Уг түншлэл нь зорчигчдод Нью-Йорк, Лос Анжелес хотын нисэх онгоцны буудлууд руу нисэх болон буцах агаарын таксины үйлчилгээг санал болгох зорилготой аж.