bnr-0
OECD 2025, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа
06 сарын 03, 2025
ХУВААЛЦАХ
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа.
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үзэж байгаагаар дэлхийн эдийн засаг энэ жил болон 2026 онд 2.9 хувиар тэлж, өсөлт саарах төлөвтэй байна.
  • Харин АНУ-ын эдийн засаг 2025 онд ердөө 1.6 хувь, 2026 онд 1.5 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх таамаглалуудаас нэлээд доогуур үзүүлэлт юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа. Энэхүү бууралт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой аж. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үзэж байгаагаар дэлхийн эдийн засаг энэ жил болон 2026 онд 2.9 хувиар тэлж, өсөлт саарах төлөвтэй байна. Тус байгууллага өмнө нь дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.1 хувь, 2026 онд 3 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байсан юм.

Харин АНУ-ын эдийн засаг 2025 онд ердөө 1.6 хувь, 2026 онд 1.5 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх таамаглалуудаас нэлээд доогуур үзүүлэлт юм. 2024 оны гуравдугаар сард тус байгууллага 2025 оны өсөлтийг 2.2 хувь байна хэмээн таамаглаж байсан аж. Тарифын өөрчлөлт, төрийн бодлогын тодорхой бус байдал, цагаачлалын удаашрал болон хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулах гол шалтгаан болжээ.

Сүүлийн долоо хоногуудад олон улсын худалдааны тарифтай холбоотой олон өөрчлөлт хийгдэж байгаа нь дэлхийн зах зээл болон эдийн засагт тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж байна. АНУ-ын Олон улсын худалдааны шүүх Трампын ногдуулсан импортын татваруудыг хүчингүй болгосон ч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгон, тарифыг дахин сэргээсэн. Мөн Трамп гангийн тарифыг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дурдсанаар, тариф нэмэгдэж буй улс орнуудад худалдааны зардал өсөх нь инфляцад дарамт үзүүлж болзошгүй ч энэ нөлөө нь түүхий эдийн үнэ буурснаар саармагжих боломжтой аж.  

mobile-logo