bnr-0
Японы инфляц өнгөрсөн сард 3.5 хувьд хүрч, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ
05 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы суурь инфляц энэ оны дөрөвдүгээр сард 3.5 хувьд хүрч өссөн талаар тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.
  • Энэхүү үзүүлэлт нь шинжээчдийн таамаглалаас давсан үзүүлэлт бөгөөд 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болоод буй.
  • Сүүлийн долоо хоногуудад Япон даяар цагаан будааны үнэ огцом өссөн байна.
Япон улсад цагаан будааны үнэ огцом өсөж байна.

Японы суурь инфляц энэ оны дөрөвдүгээр сард 3.5 хувьд хүрч өссөн талаар тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь цагаан будааны үнэ огцом өссөнтэй холбоотой бөгөөд мөн АНУ-ын тарифын нөлөөг ажиглах үүднээс Японы Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэхээ түр зогсоох талаар хэлэлцэж байгаатай холбоотой юм.  

Энэхүү үзүүлэлт нь шинжээчдийн таамаглалаас давсан үзүүлэлт бөгөөд 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болоод буй.  

Японы Төв банкны Ерөнхийлөгч Казүо Уэда үнийн өсөлтийг харгалзан бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн ч, АНУ-ын тарифын үр нөлөөг анхааралтай ажиглах шаардлагатай талаар онцолжээ. 

Сүүлийн долоо хоногуудад Япон даяар цагаан будааны үнэ огцом өссөн байна. Улсын хэмжээнд 1,000 хүнсний дэлгүүрийн дундаж үнэ дээд түвшинг долоо хоног бүр шинэчилсээр байгаа бөгөөд 5 килограмм шуудай будаа тавдугаар сарын 11-ний байдлаар өмнөх долоо хоногоос 54 иенээр нэмэгдэж, 4,268 иен (ойролцоогоор 29.63 ам.доллар) болжээ.

Гэвч нефтийн үнэ буурч, иений ханш чангарснаар ойрын саруудад үндсэн инфляц буурах хандлагатай байна хэмээн Sompo Institute Plus-ийн эдийн засагч Масато Коикэ дурдлаа.

Коикэ мөн Трампын анхны засаглалын үед ажиглагдаж байсанчлан АНУ-ын тарифын улмаас хүнсний бүтээгдэхүүний илүүдэл бий болж, үнэ буурах магадлалтайг онцолжээ.   

mobile-logo