bnr-0
Маргааш бүх нийтийн онцгой байдлын дадлага сургуулилалттай
03 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • ОБЕГ-аас гуравдугаар сарын 27-ны 16.00 цагт гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургуулилалтыг улс орон даяар зохион байгуулах гэж байна.
  • Энэ сургуулилалтыг жил бүрийн хавар зохион байгуулдаг бөгөөд иргэдээ чадавхжуулах зорилготой.
  • Байгалийн элдэв гамшиг тохиолдоход урьдчилсан бэлтгэл эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг.
Онцгой байдлын дадлага сургуулилалтыг тусгай байршуулсан төхөөрөмжүүд болон ДЦС-уудын яндангийн дуут дохиог өгч эхлүүлнэ.

ОБЕГ-аас гуравдугаар сарын 27-ны 16.00 цагт гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургуулилалтыг улс орон даяар зохион байгуулах гэж байна.

Энэ сургуулилалтыг жил бүрийн хавар зохион байгуулдаг бөгөөд иргэдээ чадавхжуулах зорилготой.

Онцгой байдлын үед зарлан мэдээлэх дуут дохиогоор бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийнхэн бүгдээрээ  оршин байрлах байраа орхин өмнө өгсөн зааврын дагуу гарч, хэрвээ гамшиг тохиолдвол яах вэ гэдэг онолын болон практик чадвараа хөгжүүлнэ.

Энэ үеэр мэргэжлийн албан хаагчид хүмүүст мэдээлэл өгч, анхаарах зүйлсийн талаар танилцуулга хийнэ.

Мөн сургуулилалтын явцад гарсан алдааг засаж сайжруулахад update хийдэг.

Маргааш болох дадлага сургуулилалтын талаар иргэдийн гар утсанд мессежээр мэдээлэл хүргэж байгаа нь  хот даяар дуут дохио өгөхөд айж сандрахгүй, мөн үүд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэрэг юм.

Манай орон нь газар зүйн байршлаараа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Мөн үер ус, аянга цахилгаан гээд байгалийн элдэв гамшиг тохиолдоход урьдчилсан бэлтгэл эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг.  

mobile-logo