- 2034 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт зохион байгуулагдахаар боллоо.
- 2030 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд хамтран зохион байгуулна.
- Мөн 2030 онд тус тэмцээний 100 жилийн ой тохиох бөгөөд үүнд зориулж тэмцээний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болох юм байна.
Өчигдөр болсон FIFA-гийн ээлжит бус хурлаар хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчдыг санал хураалт явуулсны дараа тодрууллаа. 2030 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд хамтран зохион байгуулна. Мөн 2030 онд тус тэмцээний 100 жилийн ой тохиох бөгөөд үүнд зориулж тэмцээний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болох юм байна.
Харин 2034 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт зохион байгуулагдахаар боллоо. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирдсан Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилготой асар их мөнгө зарцуулсан төсөл ийн үр дүнгээ өгч байна.
2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах 15 цэнгэлдэх хүрээлэнгээс одоогийн байдлаар дөрөв нь баригдаад байгаа аж.
Сануулахад, 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд АНУ-ын 11 хот, Мексикийн гурав, Канадын хоёр хотод болно.