bnr-0
Үүсмэл оюун ухаан ашиглаж ойрын үед эм гарган авах боломжтой болно
05 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • Лабораторид бүтэн жилийн хугацаанд нэгтгэдэг сая сая молекулыг хиймэл оюун нь таван минутын дотор боловсруулан гаргаж чадсан байна.
  • 2021 онд “Google” компанийн хөгжүүлсэн AlphaFold бол эмийн салбарт хиймэл оюуны технологи амжилттай хэрэгжих боломжтойг харуулсан жишээ юм.
  • “Nvidia” зэрэг технологийн компани эмийн нээлт болон үйлдвэрлэлийг хөнгөвчлөх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан платформуудыг хөгжүүлж, молекулын нэгдлийг шалгах, уургийн бүтцийг урьдчилан таамаглах зэргийг илүү хүртээмжтэй болгож байна
АНУ-ын эм үйлдвэрлэгч “Eli Lilly” компанийн эрдэмтэд молекулын судалгаанд генератив буюу үүсмэл хиймэл оюун ухааныг ашиглан туршилт хийсэн байна.

АНУ-ын эм үйлдвэрлэгч “Eli Lilly” компанийн эрдэмтэд молекулын судалгаанд генератив буюу үүсмэл хиймэл оюун ухааныг ашиглан туршилт хийсэн байна. Лабораторид бүтэн жилийн хугацаанд нэгтгэдэг сая сая молекулыг хиймэл оюун нь таван минутын дотор боловсруулан гаргаж чадсан байна. Үүсмэл хиймэл оюун ухаанаар бий болсон олон тооны молекулын загвар бодитоор хэрэгжиж чадах эсэхийг мэдэх арга байхгүй бөгөөд ихэнх эм хангамжийн компани эргэлзэж байгаа ч үүнийг дэлгэрэнгүй судлах хүсэлтэй байгаа юм.

Эрдэмтэд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн молекулын загвартай холбогдуулан “Lilly”-гийн удирдлагуудад эерэг хариу үзүүлсэн байна. “‘Бид ийм байдлаар молекул зохион бүтээх талаар бодож байгаагүй” гэсэн сэтгэгдэл хүлээн авсан талаар тус компанийн мэдээллийн ажилтан Диого Рау CNBC Технологийн Гүйцэтгэх Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр дурдлаа.

Энэхүү нээлт нь хиймэл оюун ухааны анагаах ухаанд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг бүрмөсөн өөрчилж, хиймэл оюун ухаан нь эрүүл мэндийн салбарт хувьсгал хийж чадахыг батлан харуулж байна гэж зарим шинжээч үзэж байгаа аж.

2021 онд “Google” компанийн хөгжүүлсэн AlphaFold бол эмийн салбарт хиймэл оюуны технологи амжилттай хэрэгжих боломжтойг харуулсан жишээ юм. Энэ нь эм боловсруулахад чухал үүрэгтэй уургийн бүтцийг урьдчилан таамаглах чадвартай хиймэл оюун ухааныг технологи аж.

“Nvidia” зэрэг технологийн компани эмийн нээлт болон үйлдвэрлэлийг хөнгөвчлөх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан платформуудыг хөгжүүлж, молекулын нэгдлийг шалгах, уургийн бүтцийг урьдчилан таамаглах зэргийг илүү хүртээмжтэй болгож байна. Тус салбар хөгжлийн эхний шатандаа байгаа хэдий ч хиймэл оюун ухаан нь эмийн нээлтийг өөрчлөх боломж асар их байгаа аж.   

 

mobile-logo