Инфляц долоон хувь боллоо
11 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
- Хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар тус тус өсчээ.
- Инфляц өнгөрсөн есдүгээр сард 6.7 хувь байсан.
- Шинжээчид инфляц долоон хувь болоход импортын барааны өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад инфляц 7 хувь боллоо.Та бидний авч байгаа хөдөлмөрийн хөлсний 7 хувь нь үнийн өсөлтөд идэгдэж байна л гэсэн үг.Тухайлбал өмнөх жилийн дүнтэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өсчээ.
Инфляц 2024 оны есдүгээр сард 6.7 хувь байсан.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 37.4 их наяд төгрөг байгаа бол нэг өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг байна. Харин цалингийн дундаж хоёр сая төгрөг, хөдөлмөрийн насны хүн амын 62.2 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Ажилгүйдэл 5.8 хувьтай байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ